Болдын блог
2012-04-10
Ажилгүйдэл Түүний төрлүүд

Ангилал: Хичээлүүд

 

Лекц-5. Ажилгүйдэл

Түүний төрлүүд

Аливаа эдийн засагт үйлдвэрлэлийн нэг гол хүчин зүйл нь ажиллах хүч байдаг. Эдийн засгийн хөгжлийн түвшин үйлдвэрлэлийн  бүхий л  нөөцийг хэр зэрэг ашиглаж байгаагаар тодорхойлогдоно. Түүний дотор ажиллах хүчний (хөдөлмөрийн) ашиглалтыг   эрс нэмэгдүүлэх явдал нийгэм-эдийн засгийн аль ч талаасаа онцгой байр суурийг эзэлж байдаг. Зах зээлийн тогтолцоонд ажиллах хүчин буюу хүний хөдөлмөр нь бусад нөөцүүдийн нэгэн адил арилжаа солилцооны нэг үндсэн объект болдог. Ажиллах хүчний арилжаа солилцоо явагдаж буй тэр хүрээг хөдөлмерийн зах зээл гэнэ.

Эрдэмтдийн дунд хөдөлмөрийн зах зээлийн талаар хараахан нэгдмэл үзэл баримтлал тогтож чадаагүй байна. Тухайлбал, сонгодог чиглэлийг баримтлагчид хөдөлмөрийн зах зээлд бусад зах зээлийн нэгэн адил үнэ нь гол зохицуулагч юм. өөрөөр хэлбэл, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлт нь хөдөлмөрийн үнэ болох цалингаар тодорхойлогдоно. Иймээс ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээлд үнэ өсч нийлүүлэлт нь эрэлтээс давсны илрэл бөгөөд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хангагдахад ажилгүйдэл үгүй болно гэж үздэг бол Кейнсийн чиглэлийнхэн хөдөлмөрийн зах зээл нь байнгын тэнцвэрт бусзах зээл юм. Хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараг өөрлөгддөггүй (ялангуяа буурах чиглэлээр). өөрөөр хэлбэл, уг зах зээлд хөдөлмөрийн үнэ нь зохицуулагч болж чаддаггүй. Харин нийлмэл эрэлтийг өөрчлөх замаар төр хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийг зохицуулна гэж үздэг.

Ийнхүү хөдөлмөрийн зах зээл нь зөвхөн хөдөлмөриин үнэзр төдийгүй бусад олон хүчин зүйлээр зохицуулагдаж баид онцгой төрлийн зах зээл юм. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтэнд төр, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, бусад хүн ам зүйн олон хүчин зүйлүүд нелөөлдөг байна.

Ажиллах хүч

Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Ажиллах хүчийг эдийн засгийн идэвхитэй хүн ам ч гэж нэрлэдэг. Эдийн засгийн идэвхтэй хүн амд хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүс хамаарагддаггүй. Статистикт иргэний ажиллах хүч гэсэн нэр томъёог багагүй хэрэглэдэг. Үүнийг эдийн засгийн идэвхтэй хүн амаас цэргийн албан хаагчдыг хасч тооцно.

            Ажил эрхлэгчдэд :

a.       Татварын албанд бүртгүүлж зохих хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлдөг,

b.      Долоо хоногт 1-ээс дээш цагаар үнэ хөлстэйгээр ажилладаг,

c.       Долоо хоногт 15-аас доошгүй цагаар өөрийн хувийн аж ахуйд ажилладаг;

d.      Түр хугацаагаар хөдөлмөриин чадвараа алдагсад болон албан ёсны амралт, чөлөөтэй байгаа хүн амыг оруулж тооцно.

Ажилгүйдлийн тухай ойлголт, түвшин

Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзлэлтэй, ажил идэвхитэй эрж хайж буй хүнийг ажилгүй хүн гэж үзнэ. Хэрэв уг хүн ажил эрж хайдаггүй бол түүнийг ажилгүй хүн гэж үзэхгүй. Учир нь тэр ажиллах хүчинд ордоггүй. Нийт хүн амыг эдийн засгийн идэвхитэй хүн ам (ажиллах хүч), эдийн засгийн идэвхитэй бус хүн ам гэж 2 том хэсэгт ангилан үзэж болох юм. Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүч нь ажиллагсад ба ажилгүйчүүд гэсэн 2 хэсгээс бүрдэх ба эдийн засгийн идэвхитэй бус хүн  амд  16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврийн насны хүн ам, ажил эрж хайхаа больсон хүмүүс хамаарагдана.

Аж  ахуйн   нэгж  бүр бүр мөсөн үйл ажиллагаагаа хаасан нөхцөлд тэнд ажиллагсад нь уг ажилдаа эргэж орох найдваргүйгээр ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Харин улирлын шинжтэй үйлдвэрлэл эрхлэгчид болон зах зээлд бүтээгдэхүүний эрэлт буурсан тохиолдолд аж ахуйн нэгж эрэлт өсөх хүртэл зарим ажиллагсдаа түр хугацаагаар чөлөөлдөг. Ингэж түр ажилгүй бологсод үүсч ажилгүйдлийн эгнээнд орно.

Ажиллагсад, ажилгүйчүүд, эдийн засгийн идэвхитэй бус хүн ам гэсэн 3 бүлгийн хооронд байнгын шилжих хөдөлгөөн явагдаж байдаг. Үүнийг схемээр харуулбал :

·      Бүрмөсөн ажилгүй бологсод

·      Түр ажилгүй бологсод

·      Өөрийн хүсэлтээр ажлаа орхигсод

 

                                                                                               

 

·         шинэ ажилд орогсод

·         хуучин ажилдаа эргэж орогсод

 

Шинээр                       Тэтгэвэрт                             Ажил                      - дахин ажиллах хүчний

           ажилд                          гарагсад                             хайхаа                          бүрэлдэхүүнд орогсод

           орогсод                                                                             болигсод                   - шинээр ажиллах хүчний

    бүрэлдэхүүнд орогсод

Эдийн засгийн идэвхитэй бус хүн ам

 

 
 

 


Ажлын цалин, нөхцөл хангамж зэрэг нь таалагдаагүйгээс өөрийн хүсэлтээр    ажлаас гарч ажилгүйдлийн эгнээнд шилжигсэд багагүй байна. Гэхдээ ийм ажилгүйчүүд нь өөртөө тохирсон ажил хайсаар байдаг. Энэхүү урсгалтай зэрэгцэн ажилгүйдлийн армиас ажил эрхлэгчдийн хэсэг рүү чиглэсэн сөрөг урсгал зэрэг явагдана. Мөн ажил эрхлэгчдээс тэтгэвэрт гарагсад, ажилгүйчүүдээс ажил хайхаа болигсод эдийн засгийн идэвхитэй   бус  хүн   амд   шилжих   ба   эргээд  эдийн  засгийн идэвхитэй бус хүн амаас 16 нас хүрэгсэд, шинээр болон дахин ажил хайж эхлэгсэд ажиллах хүчний бүрэлдэхүүнд орж ирэн ажиллагсад болон ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Ажилгүйчүүдийн армийн бүтцийг авч үзвэл :

v  Ажлаа бүрэн алдагсад

v  Түр ажилгүй бологсод

v  Өөрийн хүсэлтээр ажилгүй бологсод

v  Ажиллах хүчний бүрэлдэхүүнд дахин орж ирэгсэд

v  Ажиллах хүчний бүрэлдэхүүнд шинээр орж ирэгсэд зэргээс бүрдэнэ.

Амьдрал практикт ажилгүйчүүдийн эгнээнд орох, уг эгнээнээс гарах урсгал тасралтгүй явагдаж байдаг учир ажилгүйдлийн түвшинг тодорхойлох явдал нэлээд бэрхшээлтэй байдаг. Ялангуяа, манай оронд ажилгүйчүүдийн багаахан хэсэг нь ажил хайж буйгаа мэдэгдэж хөдөлмөрийн биржид бүртгүүлж байгаа учраас хэн нь ажил хайж, хэн нь хайхгүй байгааг ялгаж сонгох боломж туйлын сул байна. Ажилгүйдлийн түвшинг ажилгүйчүүдийн тоог ажиллах хүчний тоонд харьцуулан, хувиар илэрхийлж тодорхойлдог.

Ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн хямрал уналтын үед өсч, эдийн засгийн сэргэлт өрнөлтийн үед буурч байдаг.

Ажилгүйдлийн хэлбэрүүд

Эдийн засгийн ухаанд ажилгүйдлийг шинж чанар, үүсэн гарч буй шалтгаанаар нь шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн гэсэн 3 хэлбэрт ангилан үздэг.

v  Шилжилтийн ажилгүйдэл

Ардчилсан нийгэмд хүн хаана амьдарч, ажил эрхлэх нь түүний эрхийн асуудал   байдаг билээ. Нэг газраас нөгөөд шилжин суурьшиж, шинээр ажилд орох, нэг ажлаас гарч таарч нөгөө ажил хайж олох зэрэгт тодорхой хугацаа шаардагдах нь гарцаагүй юм. Иймээс энэ завсрын хугацаанд уг хүн нь өөртөө таарч тохирох ажлыг идэвхитэй эрж хайж байдаг учраас ажилгүй хүнд тооцогддог. Ингэж үүссэн ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл гэнэ. Аль ч нийгэмд хүн амын шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдаж байдаг учраас ажилгүйдлийн энэхүү хэлбэр нь зайлшгүй байх ёстой зүй ёсны ажилгүйдэл юм. Нөгөө талаар, ихэнхдээ өөрсдийн хүсэлтээр ажлаа сольж буй хүмүүс хамаарагдах учир сайн дурын шинжтэй.

v  Бүтцийн ажилгүйдэл

Нийгмийн хөгжил, ШУТ-ийн дэвшлийн үр дүнд хэрэглэгчийн эрэлт, түүний бүтэц, техник, технологи  байнга өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлт нь ажиллах хүчний эрэлтийн бүтцийг өөрчлөхөд хүргэдэг. Тухайлбал, урьд өмнө байгаагүй шинэ мэргэжил дэх эрэлт өсч, зарим хуучин мэргэжил дэх эрэлт буурах гэх мэт. Ажиллах хүч энэхүү өөрчлөлттэй зохицоход нэлээд удаан хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл, ажиллах хүч тэр дороо зохицон өөрчлөгдөж чаддаггүй. Ийнхүү техник технологи, хэрэглэгчдийн эрэлтийн бүтэц, шинж чанарт гарсан өөрчлөлтийн улмаас ажилчдын хуучин олж авсан мэргэжил, дадлага туршлага хуучран хэрэглэгдэхгүй болж, шинээр мэргэжил эзэмшиж, дадлага туршлага олж авах шаардлагатай болдог.

Мэргэжлээ сольж илүү эрэлттэй мэргэжил эзэмших хүртэл хугацаанд уг хүн ажилгүй байдаг. Ингэж үүссэн ажилгүйдлийг бүтцийн ажилгүйдэл гэнэ.

Жишээлбэл: Техник технологийн хөгжлийн үр дүнд ачих буулгах ажлыг илүү өндөр бүтээмжтэй техникээр гүйцэтгэх болжээ. Энэ үед ачигч нар хэрэггүй болж, харин ачих буулгах техникийг ажиллуулж чаддаг хүмүүс илүү эрэлт хэрэгцээтэй болж ирнэ. Ачигч нар ажилгүй болж ачих буулгах техникийг ажиллуулах чадвар, мэргэжил, дадлага  туршлагыг эзэмших хүртлээ тэд ажилгүй байх болно.

Шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл нь хоорондоо зарчмын ялгаатай. Шилжилтийн улмаас үүссэн ажилгүйчүүдийн мэргэжил, дадлага нь урьдын адил эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажиллах хүчээ шууд худалдах боломжтой байдаг юм. Бүтцийн өөрчлөлтөөс үүссэн ажилгүйчүүдийн мэргэжил, дадлага хуучирч эрэлт хэрэгцээгүй болсон учраас дахин бэлтгэгдэж, давтан сургалтанд хамрагдан шинээр мэргэжил, дадлага эзэмшихгүйгээр ажилтай болж чадахгүй. Шилжилтийн ажилгүйдэл нь богино хугацаатай, түр зуурын шинжтэй байдаг бол бүтцийн ажилгүйдэл нь харьцангуй урт хугацааг шаарддаг учраас ихээхэн ужиг үзэгдэл юм. Гэхдээ нийгэмд ШУТ-ийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний өсөлт өөрчлөлт нь зайлшгүй байх ёстой зүй тогтолт процесс учир түүний үр дагавар болсон бүтцийн ажилгүйдэл нь мөн зүй ёсны үзэгдэг юм. Тиймээс бүтцийн ажилгүйдлийг өөрчлөлтийн ажилгүйдлийн нэгэн адил зүй ёсны ажилгүйдэл гэж үздэг.

v  Мөчлөгийн ажилгүйдэл

Эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналтын улмаас үүссэн ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл гэнэ. Эдийн засгийн хямралын үед хүн амын худалдан авах чадвар нэлэнхүйдээ доройтсоноос нийлмэл эрэлт буурна. Энэ нь үйлдвэр, аж ахуйн газрууд олноороо хаагдах, үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахад зайлшгүй хүргэдэг учраас ажилгүйдлийн түвшин эрс нэмэгдэнэ. Харин эдийн засгийн өрнөлтийн үед үйлдвэрлэл сэргэн, ажилгүйдлийн түвшин буурна. Ийнхүү эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдлийн хэмжээ нь мөчлөгийн ажилгүйдлээр нэмэгдэх ба сэргэлт өрнөлтийн үед мөчлөгийн ажилгүйдэл байхгүй болж зөвхөн шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл үлддэг.

"Хөдөлмөр бүрэн эрхлэлт"-ийн тухай ойлголт

Хөдөлмөр бүрэн эрхлэлт гэдэг нь ажилгүйдэл огт байхгүй байна гэсэн үг хараахан биш юм. Дээр бид шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл гэдгийг үзсэн билээ. Иймээс мөчлөгийн ажилгүйдэл байхгүй болж ажилгүйдлийн ерөнхий түвшин зүй ёсны ажилгүйдлийн  түвшинтэй тэнцэж ирэх үед хөдөлмөр бүрэн эрхлэлт хангагдлаа гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн үед шилжилтийн ба бүтцийн ажилгүйдэл байсаар байна гэсэн үг юм.

Зүй ёсны ажилгүйдлийн түвшинг тооцохдоо эдийн засгийн идэвхтэй хүн амыг шилжилтийн ба бүтцийн ажилгүйчүүдийн нийлбэрт харьцуулан хувиар илэрхийлж тодорхойлно. Өнөөдөр эдийн засагчдын тооцоолсноор ихэнх аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад ёсны ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 5-6% байна. Гэхдээ энэ нь улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, ШУТ-ийн дэвшил, ажилгүйчүүдэд зуучлан үйлчлэх байгууллагуудын сүлжээ, тэдэнд үзүүлж буй тэтгэлэг, тэтгэмжийн систем зэргээс шалтгаалан харилцан адилгүй байна. Аж үйлдвэр хөгжсөн, эдийн засаг нь тогтвортой өсөж буй ажилгүйдлийн ерөнхий түвшин нь зүй ёсны ажилгүйдлийн түвшинд байгаа боловч буурай хөгжилтэй, эдийн засаг нь тогтвортой бус улс орнуудад ажилгүйдлийн ерөнхий түвшин зүй ёсны ажилгүйдлийн түвшингээс харьцангуй өндөр байна.

Ажилгүйдлийн нийгэм-эдийн засгийн үр дагавар

Ажилгүйдэл нь ажиллагсдын ажилгүйдлийн эгнээнд орохгүйн тулд хөдөлмөрлөх идэвхийг дээшлүүлэх таатай чухал хөшүүрэг мөн  боловч нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог.

Эдийн засгийн үр дагавар

Ажиллах хүч  нь үйлдвэрлэлийн нэг үндсэн нөөц мөн. Нөөцүүдийг хэр зэрэг бүрэн дүүрэн ашиглаж байгаагаар эдийн засгийн хөгжил тодорхойлогдоно. Ажилгүйчүүд нь ашиглалтгүй байгаа хөдөлмөрийн нөөц. Иймээс нийгэмд ажилгүйдлийн хэмжээгээр хөдөлмөрийн нөөц ашиглалтгүй үлдэж, тэр хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн улмаас жинхэнэ үйлдвэрлэгдэж буй ҮНБ-ний хэмжээ боломжит ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч чаддаггүй хоцордог. Боломжит ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээ гэдэг нь хөдөлмөр бүрэн

эрхлэлттэй эдийн засгийн хэвийн нөхцөлд үйлдвэрлэгдэж буй ҮНБ-ний хэмжээ юм.

Английн  эдийн  засагч  Артур  Оукен  анх ажилгүйдлийн түвшин, ҮНБ-ний  үйлдвэрлэлийн  хэмжээ хоёрын  хоорондын хамаарлыг судалсан. Иймээс энэ хамаарал нь эдийн засгийн ухаанд Оукений хууль гэж алдаршсан. Оукений хууль ёсоор хэрэв ажилгүйдлийн ерөнхий түвшин буюу жинхэнэ байгаа түвшин нь зүй ёсны ажилгүйдлийн түвшингээс 1 хувиар өндөр байвал жинхэнэ үйлдвэрлэгдсэн ҮНБ-ний  хэмжээ  боломжит

ҮНБ-ээс 2,5 хувиар бага байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшний 1 хувийн өсөлт нь ҮНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээг 2,5 хувиар бууруулах буюу ажилгүйдлийн 1 хувийн өсөлт бүрд ҮНБ-ний 2,5 хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагддаг гэсэн үг юм. Нөгөө талаар бусад хүчин зүйл тогтмол байх нөхцелд ҮНБ-ний 2,5 хувийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг 1 хувиар бууруулах боломжийг олгодог.

Ажилгүйдлийн нийгмийн үр дагавар

Ажилгүйдэл нь ихээхэн хэмжээний бараа үйлчилгээ нэмж үйлдвэрлэх боломжийг алдагдуулсан эдийн засгийн үр дагавартайгаас гадна нийгмийн шинжтэй олон сөрөг үр дагаврыг өөртөө дагуулдаг. Ажилгүйдэл нь нэмэгдсэнээр хүн амын орлого буурч, амьжиргааны түвшин доройтно. Ажилгүй хүмүүсийн ирээдүйдээ итгэх  итгэл алдарч, сэтгэл санааны гутранги байдалд орох, гэмт хэрэг өсөх, гэр бүл сарних, эрүүл мэнд, боловсролын түвшин буурах зэргээр түүний сөрөг үр дагавар илэрдэг байна.

Ажилгүйдлийн түвшинд нөлөөлөх хүчин зүйлс

Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийг аль болох бууруулах зорилгыг өмнөө тавьж ажилладаг. Гэхдээ шилжилтийн ( бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийн түвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТ-ийн дэвшил, эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна.

Ажилгүйдлийн тэтгэмж

Аж үйлдвэр өндөр хөгжсөн ихэнх орнуудад ажилгүйчүүдэд тодорхой хугацаанд тэтгэлэг олгодог. Энэ нь нэг талаас ажилгүйдлийн улмаас гарах нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой боловч, нөгөө талаас шилжилтийн ажилгүйдлийг нэмэгдүүлэх талтай.

Тэтгэлэг авч буй ажилгүйчүүд нь богино хугацаанд ажилтай болохын тулд ажил эрж хайх идэвхи нь сулардаг.

Цалин

Хөдөлмөрийн зах зээлийн бусад зах зээлээс ялгагдах нэг онцлог бол уг зах зээл дэх хөдөлмөрийн үнэ буюу цалин нь бараа үйлчилгээний үнийг бодвол харьцангуйгаар тогтвортой, уян хатан бус шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бараа үйлчилгээний зах зээл дэх үнэ нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр ихэнхдээ тогтож байдаг бол хөдөлмөрийн зах зээлд үнэ болох цалин иь ямагт эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгээс дээгүүр тогтдог. Үүний улмаас хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна.

Цалин өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт нэмэгдэх боловч хөдөлмөрийн нөөцийн хэмжээгээр хязгаарлагдах учир цалин хичнээн нэмэгдлээ ч нийлүүлэлт нь цааш нэмэгдэхгүй. Иймээс нийлүүлэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй параллель шулуун хэлбэртэй болно.

Ажилгүйдлийн хэмжээ нь эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээс давсан нийлүүлэлт юм. Хөдөлмерийн зах зээлд цалин тэнцвэрийн цэгээс ямагт дээгүүр байдаг нь хэд хэдэн шалтгаантай.

1.      Төрөөс цалингийн доод хэмжээг хуульчлан тогтоож өгдөгтэй холбоотой. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд цалин нь аж ахуйн нэгж, ажиллах хүчээ хөлслөгч хоёрын хоорондын тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэгддэг учир зарим нөхцөлд мөлжлөгийн шинжтэй харилцаа ч үүсэх боломжтой. Иймээс төр тодорхой хэмжээний зохицуулалт хийж байх шаардлагатай байдаг.

2.      Зах зээл өндөр хөгжсөн орнуудад ажилчдын эрх ашгийг хамгаалдаг бие даасан байдалтай, сайн зохион байгуулагдсан нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж байдагтай холбоотой. Үйлдвэрчний   эвлэлийн ба аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хооронд цалингийн түвшний талаар тодорхой гэрээ хэлцэл хийгддэг. Үүний үр дүнд аж ахуйн нэгжийн удирдлагууд ажилчдын цалинг дангаар өөрчлөх эрхгүй, цалин нь ихэнхдээ    тэнцвэрт түвшнээс дээгүүр харьцангуй тогтоогдох боловч аж ахуйн нэгжийн удирдлага ажиллагсдынхаа тоог бие даан шийдвэрлэх эрхтэй үлддэг. Иймээс тэд ажиллагсдынхаа тоог цөөлөн техникээр орлуулж алдалаа нөхдөг.

3.      Аж ахуйн нэгжүүд тэр бүр ажиллагсадл бага цалин өгөөд байхыг сонирхдоггүйтэй холбоотой. Учио Эа бага цалин хэд хэдэн сөрөг үр дагавартай. Тухайлбал, ажилчд хөдөлмөрлөх    идэвхийг    өрнүүлж,    урамшуулж    чаддагүйгээ тэдний хөдөлмерийн бүтээмж ихээхэн доогуур байдаг. Энэ нь • ахуйн нэгжийн ашигт сөргөөр нөлөөлнө. үүнээс гадна бага цали* төлж байгаа аж ахуйн нэгжид зөвхөн мэдлэг боловсрол, дадлаг туршлага   багатай,   хамгийн   тааруухан   ажилчид   нь   үлдэж сайчууд нь орхин гардаг. Ийм байдалд орсон аж ахуйн нэгжийн ирээдүй ихээхэн бүрхэг болох нь мэдээж.

Мөн бага цалин авч буй ажилчид өөрсдийнхөө хүчийг дайчлан идэвхи санаачлага гарган ажилладаггүй, егч буй цалинд нь тааруулж хийх, нүд хуурах, ажил хийдүүлэх, өөр замаар нэмэгдэл орлого олохыг эрмэлзэж байдаг зэргээс шалтгаалан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа уналтын байдалд орох явдал багагүй тохиолддог.

Хөдөлмөрийн зах зээл дэх төрийн зохицуулалт ба хөдөлмөрийн бирж

Төр, засгийн газраас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажлын байр шинээр бий болгох явдлыг дэмжиж урамшуулахад чиглэсэн сангийн болон зээл-мөнгөний оновчтой бодлогыг авч явуулах нь ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Үүнээс     гадна хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахад хөдөлмөрийн бирж онцгой байр суурь эзлэнэ. Хөдөлмөрийн бирж нь ажиллах хүчний зах зээлд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг тусгай байгууллага юм. Ийм зуучлагчийн үүргийг төрийн болон хувийн аль нь ч гүйцэтгэх боломжтой.

Хөдөлмөрийн бирж нь ажилгүйчүүдийн бүртгэл, сул чөлөөтэй ажлын байрыг олж тогтоох, аж ахуйн нэгжүүдээс захиалга авах, ирсэн захиалгын дагуу ажлын байртай болохыг хүссэн ажилгүйчүүдийг зохих мэргэжлээр нь зуучлан холбож өгөх, зах зээлийг судлан энэ тухай мэдээллээр аж ахуйн нэгж болон ажил хайгчдыг хангах, ажилгүйчүүдийг давтан бэлтгэх сургалтанд хамруулах, ажилгүйдлийн тэтгэлгийг олгох ажлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

 



Comments

2013-04-22 -

Бичсэн: Зочин

tand bayrlalaa

. Шууд холбоос



Бичлэг: 8 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


Санхүү менежер

Сүүлийн бичлэгүүд

. Бизнесийн үнэлгээ хийх арга зүй Д.Ганхуяг
. НББМСистем 2014-2015
. "Удирдлагын бүртгэл" 2014-2015 хичээлийн жил
. "Санхүүгийн менежмент" 2014-2015 оны хичээлийн жил
. "Санхүүгийн тайлан шинжилгээ" 2014-2015 оны хичээлийн жил
. Популизмын хориг
. “Маркетингийн үндэс" хичээлийн хөтөлбөр
. Ажилгүйдэл Түүний төрлүүд
. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг
. Макро эдийн засгийн төлөвлөгөө
. Санчир гаригийн систем
. Нарны аймаг
. Хятад маягийн сvvний худалдаа
. Хэрэгтэй холбоосууд
. Шинэ технологи

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Болдын блог




:-)
 
xaax