Ангилал: Сонирхолтой баримт
2004 оноос санчир гаригийн тойрогт ажиллаж буй «Кассини» аппарат хэдэн мянган цагираг, хэдэн арван дагуулаас бvрдсэн хийн бvрхvvлт аврага гаригийг судлах ажлаа vргэлжлvvлсээр байна. 10 дугаар сард энэ аппарат нарны аймгийн системийн нэгэн сонирхол татдаг дагуул болох Энцеладад ойртжээ. Энэ удаа «Кассини» Энцеладын өмнөд туйлын дэргэдvvр 100 километрийн зайтай нисч өнгөрчээ. «Кассини» Энцелад дагуулын мөсөн дундах гейзерыг (оргилуур) спектрометрийн аргаар судлах зорилготой байв. Харин одоо бидэнд энэ дагуулын нэлээд хэдэн сайхан зургийг харах боломж олдож байна.



