Болдын блог
2011-09-18
Банкны ня-бо бүртгэл бие даалт

Ангилал: Бие даалт

Бие даалт 2

Бодлого 1

“Х” банкинд дараах ажил гүйлгээнүүд гарсан.

1.      Тус банк Монгол банкин дахь харилцах данснаасаа 100сая/₮ бэлнээр авсан.Тоолж шалгасаны дараа зөрүүгүй байсан.

2.      Дараах аж ахуй нэгж байгууллагууд тус банкинд Тус бүр 50,000₮-өөр харилцах данс нээлгэсэн. Үүнд: “Болор”ХХК,”Хүнс трейд”ХХК,”Алдах трейд”ХХК, “Хөгжил”ХХК зэрэг компаниуд бэлнээр мөнгөө тушаасан.

3.      Дараах аж ахуй нэгж байгууллагууд гэрээ хийсний дагуу цүнхээр бэлэн мөнгө тушаасан.Үүнд:”Өгөөж-ЧБ”ХХК 425,000₮ ,”Маргад”ХХК 120,00₮ ,”Хүнс трейд”ХХК 502,800₮ ,”Номин”ХХК 1,050,00₮-ийг тушаасан.Үүнийг тоолж шалгахад “Маргад”ХХК-иас 150₮ дутагдсан, “Хүнс трейд”ХХК 620₮ илүүдсэн байсныг холбогдох гүйлгээг хийсэн.

4.      Иргэн Туул сургалтын төлбөр болох 320,000₮ тус банкны харилцагч Ирээдүй цогцолборын харилцах дансанд бэлнээр хийсэн.

5.      “Маргад ”ХХК харилцах дансандаа 390,000 бэлнээр тушаасан.

6.      Тус өдөр гүйлгээ касст шалгалт хийхэд 2,150₮ илүүдсэн байсныг гүйлгээний орлого болгон бүртэгсэн.

7.      “Өгөөж-ЧБ”ХХК –ний нярав Ц гүйлгээний орлого болгох 1,340,000₮ -ийг бэлнээр компанийхаа харилцах дансанд тушаасан.

8.      “Хүнс трейд ”ХХК бараа үйлчилгээний төлбөр болох 200,000₮-ийг “Буянт”ХХК-ний харилцах дансанд шилжүүлсэн.Буянт ХХК нь тус банкны харилцагч.

9.      “Номин”ХХК томилолтын зардалд 75,000₮ бэлнээр авсан.

Хийх ажил:

Холбогдох гүйлгээг хийх

 

Бодлого  2

“Х” банкинд 05-01-ний өдөр дараах ажил гүйлгээнүүд гарчээ.

1.      Тус банк Монгол банкин дахь 152сая/₮ -ний үлдэгдэлтэй харилцах данснаасаа бэлнээр 30сая/₮ авсан.

2.      Дараах аж ахуй нэгж байгууллагууд шинээр харилцах данс нээлгэхээр болж харилцах дансандаа бэлнээр мөнгө тушаасан.Үүнд:”Идэр ”ХХК 40,000₮ ,”Их булаг”ХХК 40,000₮ ,”Гурван булаг”ХХК 40,000₮ , “Тэргүүн трейд”ХХК 40,000₮-өөр тус бүр бэлнээр тушаасан.

3.      Иргэн Оюун сургалтын төлбөр  болох 255,000₮-ийг бэлнээр “У” банкны харилцагч “Сондор”ХХК-ийн харилцах дансанд тушаасан.

4.      “Гурван булаг ”ХХК-ний харилцах дансанд “У” банкны харилцагчаас бараа үйлчилгээний төлбөрт 1,000,000₮ шилжин ирсэн.

5.      “Идэр ”ХХК-ний нярав М барааны үнэ 850,000₮-ийг бэлнээр компанийхаа харилцах дансанд тушаасан.Мөн өдөр “А” банкны харилцагч түрээсийн төлбөрт 420,000₮-ийг шилжүүлсэн.

6.      “У”банкны харилцагчаас тус банкны харилцагч “Их булаг” компанид материалын үнэ болох 320,000₮ шилжин ирсэн.

7.      “Тэргүүн трейд “ХХК-д “А”банкны харилцагчаас 660,000₮ шилжиж ирсэн.Мөн өдөр материалын зардалд бэлнээр 280,000₮ авсан.

Нэмэлт мэдээлэл:

1.Банк хоорондын төлбөр тооцооны дансыг хаах

2.Бусад банкны хоорондох дансны гүйлгээг хаах

Хийх ажил:

Нэмэлт мэдээллийг ашиглан холбогдох гүйлгээг хийх.

 

Бодлого 3

“Х” Банкинд дараах ажил гүйлгээнүүд гарчээ

1.      Тус банк “У”банкинд 100сая/₮-ийг хоногийн 1%-ийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээл олгосон.

2.      Иргэн Орхон материалын үнэ болох 156,200₮ бэлнээр тус банкны харилцагч болох “Алдар ”ХХК-ний харилцах дансанд тушаасан.

3.      “Саван трейд”ХХК-ний харилцах дансанд “У”банкны харилцагчаас бараа үйлчилгээний төлбөрт 840,000₮ шилжиж ирсэн.

4.      “Андууд ”ХХК-ний ажилтан “Д” барааны үнэ болох 200,000₮ бэлнээр компанийхаа харилцах дансанд тушаасан.Мөн өдөр “А” банкны харилцагчаас тус компаний харилцах дансанд 480,000₮ шилжиж ирсэн.

5.      “А”банкны харилцагчаас тус банкны харилцагч “Саван трейд ”компанид материалын үнэ болох 429,000₮ шилжиж ирсэн.Мөн өдөр материалын зардалд  1,000,000₮ бэлнээр авсан.

6.       “Бат трейд ”ХХК –нд “А” банкны харилцагчаас 250,000₮шилжиж ирсэн.Мөн өдөр иргэн Оюун тус компаний харилцах дансанд бэлнээр 400,000₮ тушаасан.

7.      “Мах импекс”ХХК  “А”арилжааны банкны харилцагч “НИК”ХК-д шатгууны үнэ болох 259,127₮ шилжүүлсэн.

8.      “Өгөөж -ЧБ”ХХК цахилгааны үнэ болох 112,789₮-ийг “Э” банкруу шилжүүлсэн.

9.      “Бат трейд”ХХК –д “А” банкны харилцагч Ундраа ХХК-иас үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 250,000₮ шилжиж ирсэн.

Нэмэлт мэдээлэл:

1.Банк хоорондын төлбөр тооцооны дансыг хаах

2.Бусад банкны хоорондох дансны гүйлгээг хаах

Хийх ажил:

Нэмэлт мэдээллийг ашиглан холбогдох гүйлгээг хийх.

 

Бодлого 4

“Х”банкинд Х.01.05-ны өдөр гарсан ажил гүйлгээ

Тус банкны харилцагч “Ундрал” ХХК нь 3 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 10,000,000₮-ийн зээл авсан.Зээлийн зарцуулалт бэлнээр хийгдсэн.Зээлийн гэрээнд зээлийн хугацаа дуусахад үндсэн зээл болон хүүгийн хамт төлөгдөнө,хугацаа хэтрэхэд зээлийн хүүг сарын 5,5%-иар тус бүр тооцно гэж тусгасан.Зээлийн барьцаанд 10,000,000₮-ний тоног төхөөрөмж тавьсан.

Зээл дараах байдлаар төлөгдсөн:

·         04.05-ны өдөр 2,500,000₮-ийг тус компаний ажилтан харилцах дансанд бэлнээр тушааснаас банк зээлийн хүү болон үндсэн төдбөрт суутган авсан.

·         08.01-ны өдөр 3,435,500₮ “Б” банкны харилцагчаас тус компаний харилцах дансанд шилжин ирснээс зээлийн төлбөрт суутгасан.

·         11.22-ны өдөр 2,000,000₮-ийг бэлнээр харилцах дансандаа тушааснаас зэлийн төлбөрт суутгасан.

·         Тус компаний зээл найваргүй болсон.

 

Нэмэлт мэдээлэл:

1.Зээлийн хүүг хуримтлуулан тооцох

2.Сар бүрийг 30 хоногтой гэж үзэх

Хийх ажил:

Нэмэлт мэдээллийг ашиглан зээлийн холбогдох гүйлгээг хийх

 

 

 

Бодлого 5

“Х” банкны харилцагч “Таван богд ”ХХК зээл авах хүсэлтээ тавьсан.Банк хүсэлтийг үндэслэн Х.05.01-ны өдөр 6,000,000₮ зээлийг 3 сарын хугцаатай сарын 4% ийн хүүтэй олгосон.Мөн зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын хүүг 5%-иар тооцхоор гэрээнд тусгасан.”Таван богд”ХХК зээлээ бэлнээр авсан./Зээлийн барьцаанд тус компаний 6,200,000₮үнэтэй тоног төхөөрөмж тавьсан. Зээлээ дараах хэлбэрээр   төлсөн.Үүнд:

·         07.01-ний өдөр “А”банкнаас 4,500,000₮ тус компанид шилжиж ирснийг зээл ,зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн.

·         07.28-ны өдөр тус компаний харилцах дансанд У банкны харилцагчаас 2,100,000₮ шилжиж ирсэн.Үүнээс зээлийн төлбөрийг барагдуулсан.

 

Нэмэлт мэдээлэл:

1.Зээлийн хүүг хуримтлуулан тооцох

2.Сар бүрийг 30 хоногтой гэж үзэх

Хийх ажил:

Нэмэлт мэдээллийг ашиглан зээлийн холбогдох гүйлгээг хийх

 




Comments


Бичлэг: 26 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


Санхүү менежер

Сүүлийн бичлэгүүд

. Бизнесийн үнэлгээ хийх арга зүй Д.Ганхуяг
. НББМСистем 2014-2015
. "Удирдлагын бүртгэл" 2014-2015 хичээлийн жил
. "Санхүүгийн менежмент" 2014-2015 оны хичээлийн жил
. "Санхүүгийн тайлан шинжилгээ" 2014-2015 оны хичээлийн жил
. Популизмын хориг
. “Маркетингийн үндэс" хичээлийн хөтөлбөр
. Ажилгүйдэл Түүний төрлүүд
. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг
. Макро эдийн засгийн төлөвлөгөө
. Санчир гаригийн систем
. Нарны аймаг
. Хятад маягийн сvvний худалдаа
. Хэрэгтэй холбоосууд
. Шинэ технологи

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Болдын блог




:-)
 
xaax