Ангилал: Бие даалт
Шалгах асуултуудШалгах асуултууд
1. Бэлэн загварын файл нь баримт бичгээс юугаар ялгагдах вэ?
a. Төрөл бүрийн хэлбэр, хэвжүүлэлт агуулсан байдаг.
b. Бэлэн текстийг агуулсан байдаг.
c. Шинэ баримт нээх бүрд өөрийн хуулбарыг нээдэг.
2. Бэлэн загварын файл ашиглахын тулд ямар команд хэрэглэх вэ?
a. Microsoft Office товч дарж New команд
b. Microsoft Office товч дарж Word Options сонголт
c. Microsoft Office товч дарж Template команд
3. Бэлэн загварын файлын өргөтгөл нь баримтын файлын өргөтгөлөөс өөр.
a. Үнэн
b. Худал
4. Бэлэн загварын файл ямар элементүүдийг агуулж болох вэ?
a. Зааварчилгаа бүхий текст
b. Байгууллагын хаяг
c. Он сар өдөр
d. Дээрх бүгд
5. Word 2007 программын бэлэн загварын файл ямар өргөтгөлтэй вэ?
a. .docx
b. .dotx
c. .dotm
6. Та файл үүсгээд түүнийгээ бэлэн загвар хэлбэрээр хадгалах бол аль сонголтыг хийх вэ?
a. Word Template
b. Word Document
c. Macro Document
7. Та өөрийн үүсгэсэн бэлэн загварын файлаа Trusted Templates хавтасд яагаад хадгалдаг вэ?
a. Шинээр баримт нээхэд эдгээр бэлэн загварын файлууд My Templates хавтасд хадгалагдсан байдаг.
b. Хэн нэгэн хүн засвар хийхээс хамгаалсан байдаг.
8. Бэлэн загварын файлыг нээхийн тулд ямар команд сонгох вэ?
a. New командаас My Templates сонголт хийнэ.
b. Open командаас Trusted Templates сонголт хийнэ.
9. Он сар өдрийг сонгон оруулах (Date Picker) хэрэгсэл ямар бүлэг дээр байрладаг вэ?
a. Insert бүлэг
b. View бүлэг
c. Developer бүлэг
10. Developer бүлэг ямар нэг тохируулга шаардалгүй Тууз дээр харагдана.
a. Үнэн
b. Худал