Ангилал: Сонирхолтой баримт
Дээгvvр нь машинтай явах нь битгий хэл барааг нь харах төдийд айдас төрдөг төрөл бvрийн эвгvй, муруй замууд дэлхийд олон байдаг. Тийм замуудыг хvмvvс санаатайгаар биш, харин уулсыг тойрсон хэцvv давааг хvний зорчих зам жим болгохын тулд хөлсөө урсган байж, арай дээрдvvлж барьсан нь тэр байдаг биз ээ. Тэгвэл одоо бvгдээрээ хятадын “Тэнгэрт хvргэх зам” (“Том эргэлттэй зам” гэдгээрээ ч алдартай) хэмээх нэгэн тун эвгvй замтай танилцацгаая. Энэ нь Хунань мужийн Тянь Мэн Шан-д байрладаг зам юм. Дэлхийн хамгийн аюултай замуудын жагсаалтад энэ зам нилээн дээгvvр байр эзэлдэг гэдэгт итгэлтэй байна..jpg)
