Болдын блог
2011-08-27
Банкны нягтлан бодох бүртгэл

Ангилал: Хичээлүүд

“Банкны нягтлан бодох бүртгэл”

 

Хичээлийн зорилго:                        БННБүртгэл хичээлээр ААН, компанид олгосон зээл хөрөнгө оруулалтын санхүүжилт, харилцагч байгууллагуудын хөрөнгийн эргэлт, үлдэгдлийг бүртгэж байдаг нэгэн ёсны давхар бүртгэлийн болон дансдын онцлог шинжийг үзэж судлана.  

Хичээлийн агуулга:                         Монголын банкны тогтолцоо, аж ахуй нэгжийн санхүү болон банкны нягтлан бодохын ялгаатай болон төстэй тал, банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх журам.

Хяналтын ажлын бүлэг сэдэв :    

1.       Банкны үүсэл хөгжил, банкны бүртгэлийн дансууд тэдгээрийн агуулга, мөнгөн хөрөнгө бүртгэл, зээл, үнэт цаас, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, үндсэн хөрөнгө, бусад актив түүний нягтлан бодох бүртгэл.

2.      Гадаад төлбөр тооцооны бүртгэл, харилцах хадгаламж, өөрийн хөрөнгө түүний нягтлан бодох бүртгэл, орлого ба зардал, балансын гадуурх данс, банкны тайлангууд.

 

Үнэлгээ:

            Хичээлийн арга зүйд тусгагдсан мэдлэг, чадвар дадлыг хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан тест, лабораторийн ажлаар бүрэн хангана.

Аман ярианы арга, бичгээр хянах арга, дадлага ажлын арга, мэдлэг-чадварыг хянаж үнэлэх үйл ажиллагааны хэлбэр зэрэг олон хувилбарт аргуудыг хэрэглэнэ.

Семестрийн туршид оюутан бүр тодорхой сэдвээр бие даалтын ажлын хэлбэрийг сонгон гүйцэтгэж 20 оноо мөн курсийн ажил 10 оноо, 2 удаагийн сэдвийн шалгалтад хамрагдаж 30 оноо, ирц, семинарын хичээлийн оролцоогоор 10 оноо, семестрийн эцэст нэгдсэн шалгалтын бичгээр буюу тестээр авч 30 оноо авч дүгнэгдэнэ.

 

Сурах бичиг :

1.      “Төрийн санхүү” Д.Мөнхдулам, Г.Балж 2001 он

2.      “Банкны бүртгэл” Л.Баасандорж 2004 он

3.      “Нийгмийн даатгалын хууль эрх зүйн актын эмхтгэл” С.Эрдэнэ 2005 он

4.      Монгол улсын банкны тухай хууль

5.      Монгол банкны болон арилжааны банкнуудын website

6.      “Банк санхүүгийн үндэс” Д.Мөнхдулам, Г.Балж СЭЗДС 2001 он УБ хот

7.      “Банкны нягтлан бодох бүртгэл” Т.Туяа 2007 он СЭЗДС

8.      “Санхүү нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой заавар журмын эмхтгэл” ММНБИ 2009 он

9.      “Банкны нягтлан бодох бүртгэл” Ш.Гоохүү 2008 он СЭЗДС

10.  http://www.mongolbank.mn

11.  http://mongolia.smetoolkit.org


Comments


Бичлэг: 29 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


Санхүү менежер

Сүүлийн бичлэгүүд

. Бизнесийн үнэлгээ хийх арга зүй Д.Ганхуяг
. НББМСистем 2014-2015
. "Удирдлагын бүртгэл" 2014-2015 хичээлийн жил
. "Санхүүгийн менежмент" 2014-2015 оны хичээлийн жил
. "Санхүүгийн тайлан шинжилгээ" 2014-2015 оны хичээлийн жил
. Популизмын хориг
. “Маркетингийн үндэс" хичээлийн хөтөлбөр
. Ажилгүйдэл Түүний төрлүүд
. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг
. Макро эдийн засгийн төлөвлөгөө
. Санчир гаригийн систем
. Нарны аймаг
. Хятад маягийн сvvний худалдаа
. Хэрэгтэй холбоосууд
. Шинэ технологи

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Болдын блог




:-)
 
xaax