Болдын блог
2011-06-25
Компьютерийн үндэс

Ангилал: Хичээлүүд

Компьютерийн үндэс
Хичээлийн зорилго: 
                    Компьютерийн бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим  тооллын систем, логик үндэс сүүлийн үеийн компьютерийн техник хангамж түүний хөгжилтэй танилцуулах.

Хичээлийн агуулга: 
                    Мэдээллийн эрин зуунд тооцоолон бодох техникийг бүрэн     ашиглаж, эзэмшиж компьютерийн техник хангамж ба програм хангамжийг өөрийн эзэмшсэн мэргэжилдээ ашиглах мэдлэг, чадвар, дадлагыг бүрэн олгоно.

Хяналтын ажлын бүлэг сэдэв
:
1.    Компьютерийн үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт , техник хангамж , Word Pad –ын File, Edit, View, Insert Format, Window цэс ,  Word 97, 2003, 2007 программуудын танилцуулга, ижил төстэй болон ялгаатай талууд, Word праграммын баримт боловсруулалтын боломжууд
2.    Word 97, 2003, 2007 программуудын Standart, Formatting, File, Edit, View, Insert Format, Tools, Table, Window, Drawing хэрэгсэлд багтах командууд болон интернетийн тухай мэдлэгээр

Үнэлгээ:

         Хичээлийн арга зүйд тусгагдсан мэдлэг, чадвар, дадлыг хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангасан тест, лабораторын ажлаар бүрэн хангана. Аман ярианы арга, бичгээр хянах арга, дадлага ажлын арга, мэдлэг-чадварыг хянаж үнэлэх үйл ажиллагааны хэлбэр зэрэг олон  хувилбарт аргуудыг хэрэглэнэ.
         Семестрийн туршид оюутан бүр тодорхой сэдвээр бие даалтын ажлын хэлбэрийг сонгон гүйцэтгэж 20 оноо мөн курсын ажил 10 оноо, 2 удаагийн сэдвийн шалгалтанд хамрагдаж 30 оноо, ирц, семинарын хичээлийн оролцоогоор 10 оноо, семестрийн эцэст нэгдсэн шалгалтыг бичгээр буюу тестээр өгч 30 оноо авч дүгнэгдэнэ.
          Оюутны мэдлэгийн дүгнэх: Оюутны бие даалтыг цаг тухай бүрд нь дүгнэж, 15 онооны сэдвийн шалгалт 2 удаа авна. Дадлага ажил хийлгүүлнэ.
          Багшийн 70 оноо: Ирц идэвхи -10 оноо, Үндсэн мэдлэг шалгах тест -30 оноо, Бие даалт – 30 оноо, улирлын шалгалт 30 оноо тус тус авна.

Сурах бичиг:
1.    ‘Microsoft Windows 95, 98 Гарын авлага’  М.Энхбаяр 1999 он
2.    ‘Комьпютер хэрэглэгчдийн гарын авлага’  Д.Анхтуяа 2001 он
3.     ‘Microsoft Word’ М.Энхбаяр 1999 он
4.    ‘Комьпютерийн сурах бичиг’  Ц.Баатарчулуун, З.Осоржамаа 2001 он
5.    ‘Комьпютер таймс’  сэтгүүлүүд 2007-2011 он
6.    ‘Интернет’  Т.Батханд 2001 он
7.    “EXCEL2007” Д.Болормаа 2008 он
8.    “WORD2007” Ц.Уранбилэг 2009 он
9.    “POWERPOINT2007” Т.Батханд, Т.Батгэрэл 2009 он

Хичээлийн агуулгын стандарт
А. Зайлшгүй судлах хичээлийн үндсэн агуулга
Лекц 1. Мэдээллийн технологийн үндсэн ойлголтууд:
Hardware буюу Техник Хангамжийн ерөнхий ойлголтууд
  •  Техник хангамжийн үндсэн ойлголтууд, Оролт гаралтын портууд.
  •  Компьютерийн хүчин чадал ба үзүүлэлтүүд.
  •  Санах ой ба мэдээлэл хадгалах төхөөрөмжүүд.
  •  Оролтын төхөөрөмжүүд.
  •  Гаралтын төхөөрөмжүүд.
  •  Оролт ба гаралтын төхөөрөмжүүд.
Лекц 2. Програм хангамжийн үндсэн ойлголтууд
  •     Програм хангамжийн үндсэн ойлголтууд.
  •     Сүлжээ
  •     Өгөгдөл дамжуулалт
  •     Мэдээлэл холбооны технологи өдөр бүрийн амьдралд
Лекц 3. Компьютер хэрэглээ ба файл боловсруулах
  •     Windows XP үйлдлийн систем
  •     Windows-ийн үндсэн дэлгэц, тохируулга

Лекц 4. Виндоузын үндсэн програмууд
    Тусламж
  •     Файл, хавтас болон диск
  •     Өгөгдөлд хайлт хийх
  •    Вирус
  •    Хэвлэх ажиллагаа
Лекц 5. Microsoft Word програм
  •     Microsoft Word програмын үндсэн дэлгэц
  •     Microsoft Word програмыг хэрэглэж эхлэх
  •     Текст боловсруулах
Лекц №. Эх хэвжүүлэх, хуудасны тохиргоо
Энэ бүлгээр Microsoft Office Word 2007 програмын баримтыг хадгалах, хадгалсанбаримтыг нээх, хаах, баримтыг устгах, хуулах, зөөх, баримтыг нээх болон засварлахаас хамгаалах, баримтыг дэлгэцэнд харуулах тухай үзэх болно.
Лекц №7. Эххэвжүүлэх, хуудасны тохиргоо
Энэ бүлгээр Microsoft Office Word 2007 програмын баримтыг хадгалах, хадгалсан баримтыг нээх, хаах, баримтыг устгах, хуулах, зөөх, баримтыг нээх болон засварлахаас хамгаалах, баримтыг дэлгэцэнд харуулах тухай үзэх болно.
Лекц №8. үснэгттэй ажиллах
Энэ бүлэгт хүснэгт байгуулах, хүснэгтийн мөр,баганы хэмжээг өөрчлөх,  тэмдэглэх, хүснэгтэд нүд, мөр багана оруулах, устгах, тэдгээрийг нэгтгэх, хуваах, шугамыг өөрчлөх, хүснэгтийг форматлах, баримтанд байрлуулах тухай өгүүлнэ.
Лекц №9. Олон бармттай ажиллах, мэйл нэгтгэх
  •     Нээлттэй баримтууд хооронд шилжих
  •     Хэд хэдэн баримтуудыг нэгэн зэрэг нээх
  •     Ажлын талбарын хэмжээг өөрчлөх
Лекц №10. Баримтаа шалгаж хэвлэлтэнд бэлтгэх
Энэ бүлгээр баримтын хуудасны хэмжээ, захын зай, хуудасны дээд доод хэсэгт давтагдан дүрслэгдэх мэдээлэл оруулах, хуудас дугаарлах, хэвлэхийн өмнө харах, хэвлэх төхөөрөмж тохируулах, хэвлэх, хувилах, хэсэгчлэн хэвлэх тухай өгүүлнэ.
Лекц ¹11. Microsoft Excel програм
  •     Microsoft Excel 2007 програмын танилцуулга
  •     Excel 2007 програмыг ашиглаж эхлэх
  •     Нэг ба хэд хэдэн нүд сонгон идэвхжүүлэх аргууд
  •     Мөр ба баганатай ажиллах
  •     Нүд ба нүдний өгөгдөлтэй ажиллах, Хайлт хийх
Лекц ¹12. Microsoft excel програм
  •     Ажлын хуудас
  •     Excel 2007 програмыг ашиглаж эхлэх
  •     Нэг ба хэд хэдэн нүд сонгон идэвхжүүлэх аргууд
  •     Мөр ба баганатай ажиллах
  •     Нүд ба нүдний өгөгдөлтэй ажиллах
  •     Хайлт хийх
Лекц ¹13. Microsoft excel програмын  томъёо, функцууд, график
  •     Томъёотой ажиллах
  •     Функцтэй ажиллах
  •     График байгуулах
Лекц ¹14. Microsoft Excel програмын  тохиргоо
  •     Хэвлэх ажиллагаа
  •     Ажлын хуудасны тохиргоо
  •     Ажлын хуудсыг хэвлэлтэнд бэлтгэх
Лекц №15. Microsoft Power point програм
Танилцуулгыг толилуулж слайднаас слайданд шилжихдээ слайдыг тодорхой хөдөлгөөнд оруулж болно. Бас слайдын хөдөлгөөний эффектийн хурдыг тохируулж, дуу чимээтэй болгох боломжтой.
Лекц №16. Слайд ажиллуулах
  •     Үзүүлбэрийг цагжуулах
  •     Слайдны цагжуулалтыг ашиглах эсэх
  •     Слайдыг нууцлах ба нууцласныг харуулах
  •     Энгийн түүвэр үзүүлбэр бэлтгэх

Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага
Оюутанд олгох мэдлэг:
Программ хангамжийн тухай үндсэн ойлголт , текстэн мэдээлэл боловсруулах хэрэглээний программтай ажиллах  эзэмшинэ.   

Чадвар: 
  Компьютерийн бүтэц, ажиллах зарчим, программ хангамжийн тухай үндсэн ойлголт, текстэн мэдээлэл боловсруулах хэрэглээний программ хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаанддаа ашиглах чадвар эзэмшинэ.

Хандлага: 
  Баримт бичиг болон хүснэгтэн мэдээлэл мөн зураг боловсруулах, Сүүлийн үеийн хэрэглээний программуудтай ажиллах дадал олгох

Хичээлийн арга зүйн стандартСеминарын хичээлээр:
Оюутнууд шинжлжх ухааны ололт амжилт, хичээлийн үндсэн агуулга, тодорхой сэдэв болон тухайн шинжлэх ухааны шийдвэрлэх асуудлыг тайлбарлан танилцуулах, тухайн шинжлэх ухааны ухагдахуунуудыг тайлбарлахдаа бодит баримт дээр түшиглэн логикийн тусламжтай хүргэнэ. Оюутнуудын бүтээлч бие даасан сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны өндөр мэдлэг эзэмшихэд чиглэгдсэн сургалтын идэвхитэй аргуудаар хичээлийг хөтлөн явуулах. Оюутан , суралцагчид “ Комьпютерийн үндэс “ хичээлийн үндсэн ойлголтуудыг гүнзгийрүүлэн судлах, тэдгээрийг практикт хэрэглэх өндөр чадвар эзэмших. Онол практикийн асуудалын олон хувилбарыг хэлэлцэх зэрэг сургалтын идэвхитэй аргын тусламжтайгаар тухайн шинжлэх ухааны мэдлэгийг тэлэх , илүү нарийвчлах, мэргэжлийн үйл ажиллагааны дадлыг үүсгэн бэхжүүлж оюуны бүтээлч, хайгуулч, бие даасан үйл ажиллагааг төлөвшүүлнэ.

Бие даасан ажил:
     Оюутнуудын лекц, семинарын хичээл дээр сурч мэдсэн мэдлэг чадвараа ашиглан бие даан даалгавар гүйцэтгэнэ. Бие даалтын зорилго нь оюутны бие даан ажиллах чадварыг сайжруулах, онолын мэдлэгийг практик ач холбогдлыг нэмэгдүүлэх , идэвхитэй бүтээлчээр задлан шинжилж, амьдралын бодит үзэгдлээр мэдлэгээ баяжуулан ойлгоход сургана. Оюутны бие даасан ажил реферат, илтгэл, эсээ, судалгааны тайлан, сонсгол, сэтгүүлийн өгүүлэл, ангийн ажил, төгсөлтийн ажил зэрэг олон хэлбэртэй байна. Бие даалтын ажлын шалгуур нь: заагдсан хугацаанд биелүүлсэн байх. Өгөгдсөн тухайн ажлын талаарх оюутны мэдлэг , чадвар , дадал олж авсан байдал зэргийг харгалзана. Бие даалтын ажлыг үнэлж дүгнэхдээ тухайн оюутны хийж гүйцэтгэсэн байдал, үнэлгээний шаардлага, шалгуурт хэрхэн нийцэж байгаагаар үнэлнэ.

Оюутны бие даалт

Долоо хоног

Сэдэв

Оноо

IV

Компьютерийн бүтэц, зохион байгуулалт, техник хангамж, программ хангамжийг дэлгэрүүлж судлах

3

V

Word Pad

3

VI

File , Edit , View  Цэс

3

VII

Insert , Format Цэс

2

VIII

Tools , Table , Window  Цэс

3

IX

 Drawing Хэрэгсэл

3

XI

MS Word 97, 2003, 2007 Ялгаа

3

XIII

Оюутан нэг сэдэв сонгон авч курсын ажлыг хийж гүйцэтгэн шалгуулах

10

Оюутан таны анхааралд:

Сургалтын ажлын ачааллаа хувиарлаж, бие даан ажиллах ажиллагаанд суралцах




Comments


Бичлэг: 34 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


Санхүү менежер

Сүүлийн бичлэгүүд

. Бизнесийн үнэлгээ хийх арга зүй Д.Ганхуяг
. НББМСистем 2014-2015
. "Удирдлагын бүртгэл" 2014-2015 хичээлийн жил
. "Санхүүгийн менежмент" 2014-2015 оны хичээлийн жил
. "Санхүүгийн тайлан шинжилгээ" 2014-2015 оны хичээлийн жил
. Популизмын хориг
. “Маркетингийн үндэс" хичээлийн хөтөлбөр
. Ажилгүйдэл Түүний төрлүүд
. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг
. Макро эдийн засгийн төлөвлөгөө
. Санчир гаригийн систем
. Нарны аймаг
. Хятад маягийн сvvний худалдаа
. Хэрэгтэй холбоосууд
. Шинэ технологи

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Болдын блог




:-)
 
xaax